|
|
|
Монголчууд АНУ-аас супер-компьютер захиалжээ |
|
|
|
|
Бичсэн Бямбабаатар
|
|
2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 05:34 |
|
Монгол Улсын Ус цаг уур, орчны шинжилгээний газар АНУ-ын "Cray Inc" компаниас суперкомпьютер захиалжээ. "Магкеtwatch" агентлагийн мэдээлснээр өндөр хучин чадалтай Сгаy XE6m загварын төхөөрөмжийг авахаар шийдсэн аж. Тус байгууллага нь энэхүү супер компыотерийг цаг уурын өөрчлөлт, байгаль орчны тандалт судалгаа хийхэд ашиглах юм. "Сгay Inc"-ийн Ази, Номхон далайн бус хариуцсан албаны дарга Эндрю Яатт "Монгол хамгийн эрс тэс уур амьсгалтай орны нэг. Энэ утгаараа цаг агаарын өөрчлөлт, хур тунадасны хэмжээг судалж, цаг алдалгүй мэдээлэх нь чухал ач холбогдолтой. Ийм учраас манай Сгау XE6m төхөөрөмж, цаг уур судлах хамгийн сүүлийн үеийн системийн хамтаар тус улсын эрэлт хэрэгцээнд яв цав тохирно гэдэгт итгэлтэй байна" хэмээв. АНУ-ын компани бүтээгдэхүүнээ чухам хэдийд хүлээлгэн өгөхөө хараахан мэдэгдээгүй аж.Супер компьютер нь дунджаар секундэд нэгээс дээш петафлопс үйлдэл хийх хүчин чадалтай байдаг. Хамгийн сүүлд Японы Fujitsu компани 8.1 петафлопс үйлдэл хийх чадалтай төхөөрөмж зохион бүтээснээр дээд амжилт тогтоосон. Монголын хувьд хуруу дарам цөөхөн супер компьютертай ч удахгүй нэгээр нэмэгдэх нь тодорхой болжээ.
Эх сурвалж: Өдрийн шуудан
|
|
APPLE-ийн хөрөнгө АНУ-ын төсвөөс их |
|
|
|
|
Бичсэн Бямбабаатар
|
|
2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 05:39 |
|
Цахим ертөнцийн хүчирхэг компаниудын нэг "Аррlе"-ийн хөрөнгө 76.4 тэрбум ам.долларт хүрч улсынхаа төсвөөс 2,7 тэрбумаар илүү гарчээ. Саяхан АНУ-ын Сангийн яам тус улс 73,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн зарласан билээ. Харин "Аррlе"-ийн тэргүүн Стив Жобс дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсынхаа төсвөөс ч их мөнгө хуримтлуулжээ. Тус компанийн хөрөнгө жилийн эхэнд 7.31 тэрбум ам.доллар байсан бол гуравхан сарын дотор буюу зургадугаар сарын 25-ны байдлаар 125 хувиар өссөн байна. Богино хугацаанд 75 тэрбумыг цуглуулж чадсан "Аррlе"-ийг мөнгөө юунд зарцуулах бол хэмээн олон улсын санхүүгийн шинжээчид таамаг дэвшүүлж эхлэв. Судалгааны "Юнипер" төвийн шинжээч Даниэль Эшдаун "Мөнгөө хадгалах байх" гэсэн бол зарим нь "Бизнесийн өөр салбарт хүч үзэх стратеги төлөвлөгөө боловсруулахад", бусад нь “Технологийнхоо аюулгүй байдалд зарцуулна" зэргээр таамаглаж байна. Өөр нэг таамаглал нь "Netflix", "Ваmes аnd Nоblе" зэрэг санхүүгийн асуудалтай байгаа жижиг компаниудыг худалдан авч "Аррlе"-ийн сүлжээ үүсгэж магад гэх яриа юм. "Аррlе" компани "Мicrosoft-той хамтран Канадын "Нортел" пүүсээс патентын багц худалдан авахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Хамтрагчид зургаан мянган патентад 4.5 тэрбум ам.доллар амлан "өгөөмөр" загнаж байгаа нь дээрх таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн
|
|
Facebook тэрбум хэрэглэгчтэй болно |
|
|
|
|
Бичсэн Бямбабаатар
|
|
2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 05:50 |
|
2004 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон энэхүү нөхөрлөлийн вэб сайтыг өдгөө 700 сая хүн идэвхтэй ашигладаг.Сүүлийн гурван сарын дотор Facebook-ийн хэрэглэгч 80 саяар нэмэгдсэн нь уг сайтын тvvхэн дэх хамгийн өндөр vзvvлэлт юм. Өнгөрөгч тавдугаар сард шинээр бvртгvvлэгчдийн тоогоор Бразил Улс тэргvvлсэн бөгөөд сарын дотор тус улсын 1.9 сая иргэн уг сvлжээнд нэгджээ. Хамгийн өндөр буюу 11.4 хувиар тэргvvлсэн тус улсын араас Индонез, Филиппин, Мексик, Аргентин 4-7 хувьтайгаар удаалжээ. Энэ хурдаар хэрэглэгчдийн Facebook тэрбум дахь хэрэглэгчээ бvртгэж авах гэнэ. Жилийн өмнө буюу өнгөрөгч зургадугаар сард 500 сая хэрэглэгчтэй байсан Facebook-ийн удирдлагууд тэрбум хэрэглэгчтэй болно гэдэг "бvтэшгvй" хэмээн ярьж байв. Харин энэ оны эхээр 665 сая хэрэглэгчтэй болсон тус сvлжээний хэрэглэгч сvvлийн гурван сарын дотор ийн гэрлийн хурдаар өссөн нь тэднийг арай өөр зvйл ярихад хvргэв. 2009 оны есдvгээр capaac Facebook ашиглагчдын тоо эрчтэй нэмэгдсэн юм. Тэдний олонхи vvсгэн байгуулагч, 27 настай М.Зукербергийн vеийн залуус гэнэ. Өнөөг хvртэл АНУ хэрэглэгчийнхээ тоогоор тэргvvлсээр байгаа бөгөөд тус улсын хvн амын бараг тал нь буюу 149 сая нь Facebook-д бvртгэлтэй. Тэдний 19 сая нь хамгийн олон хvн амтай Калифорни мужийн иргэд аж.
Монголын үнэн Ж.Баярмаа
|
|
Бас нэг технологийн дэвшил Nvidia Tegra |
|
|
|
|
Бичсэн Бямбабаатар
|
|
2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 05:01 |
|
Nvidia Tegra систем мобайл зах зээлд хүч түрэн орж ирж байна. Хир баргийн ноутбүүк, компьютер ажиллуулж хүчрэхгүй тоглоом, програмыг гар утсан дээрээ ядах юмгүй ажиллуулж дөнгөнө. Мөн үүнээс гадна 720p, бүр Full HD 1080p видеог ажиллуулж чадна гээд бод доо.
Юуны өмнө Nvidia Tegra –г товчхон танилцуулъя. Nvidia Tegra нь "system on a chip” буюу CPU, GPU, northbridge, southbridge, санах ойн удирдлага гэх мэт системийн гол хэсгүүдийг бүгдийг ганцхан чипэнд агуулсан нэг цогц чип юм. Ингэснээр Tegra нь маш бага цахилгаан тэжээл хэрэглэхээс гадна өндөр хүчин чадалтай байх боломжтой болсон байна.
Ялангуяа Nvidia маань өөрөө график чип буюу GPU-аараа алдартай учраас Tegra чиптэй гар утас, таблет, нэтбүүкүүдийн хувьд графикийн тал дээр ярих юмгүй сайн гэдэг нь тодорхой.
2010 оны эхнээс смартфон, таблетуудад ашиглаж эхэлсэн 2-р үеийн Tegra чип нь бүгд Dual-core 1GHz-ийн давтамж бүхий ARM CPU-тай, GeForce ULP GPU-тай, DDR2-667 RAM-тай бөгөөд 40нм-ийн хагас дамжуулагчийн технологиор үйлдвэрлэгдсэн юм байна.
Харин энэ 2011 оны эхний улирлаас Tegra 2 3D буюу 3D дэлгэц дэмжиж ажиллах шинэ чип нь худалдаанд гарах бөгөөд мөн удахгүй 3-р үе нь 1.5GHz-ийн давтамжтай Quad-core ARM CPU-тай болж гарах гэнэ. Хос цөмтэй ч биш, бүр Quad-core шүү. |
|
|
|
|
|
|
Хуудас 1 -с 4 |
ккккккккк хэрэгтэй л юм байна
zarim 1 iig ni olj bolnosh...
dfghngfx bnxf
яг хэрэгтэй юм тавьчихсан б...
OOR ZUIL BN\HKU YU HERE...
GOY YUM BN AA OOR GOY YUM B...